- Сэтгүүлч
- 2021/04/28
- 473
“Хүний төлөө” цомын шилдэг загварын эзэд тодорлоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн тусламж, дэмжлэгийн чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан хамт олон, хувь хүнийг жил бүр шалгаруулах зорилгоор цомын загварын уралдааныг ажилтнуудынхаа дунд зарлаж, шилдгийг шалгарууллаа. Энэхүү цомын шилдэг загварын эздийг долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүгнэн, шалгаруулсан байна. Уралдаанд нийт 12 бүтээл ирсэн бөгөөд үйлдвэрийн хэмжээнд ажиллагсдын санал асуулгыг анх удаа цахимаар авсан аж.
Тус уралдааны тэргүүн байрт Механикийн хэлтсийн оношилгооны инженер Ц.Ууганбаяр, Засвар механикийн заводын инженер технологич Е.Жүзжасар нарын бүтээл шалгарлаа. Тэргүүн байрт шалгарсан инженерүүд цом, батламж, мөнгөн шагнал, “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборт амрах эрхийн бичгийн шагналаа өнөөдөр гардсан юм.
Цомын алтлаг шар өнгөөр мандан бадрах нарыг бэлгэдсэн бол бөмбөрцгөөр хүн төрөлхтөн нэгэн дэлхийд амьдардаг тул бие биеэ дэмжин тусалж явъя гэсэн утга санааг илэрхийлсэн гэж зохиогчид ярилаа. Ийнхүү, Эрдэнэт үйлдвэр Хүний төлөө ажилласан хамт олон, хувь хүмүүсийг алдаршуулах эрхэм шагналтай болов.

Т.Батчулуун
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл