Улс төрийн зорилгоор гадны хэвлэлд гүтгэлэгт мэдээлэл гаргуулдаг хар пиар байдаг.  Сонгууль дөхөхөөр энэ нь бүр гаарна. Үүний нэгэн илрэл нь БНСУ-ын Weeklytoday.com сайтад Ерөнхий сайд асан Сү.Батболдтой холбоотойгоор солонгос иргэдийн хөрөнгийг царцаалаа гэх утга бүхий ээлжит гүтгэлэгт мэдээлэл нийтлэгдэв. 

Энэхүү нийтлэл нь эхнээсээ зохион бичлэгээр бичигдсэн, үндэслэл муутай мэдээлэл байх бөгөөд ингэж захиалгатайгаар гадны хэвлэлд мэдээлэл тавьчихаад үүнийгээ дотооддоо зориудаар “Гадны хэвлэлд ингэж бичжээ” гэж сэвж, тархи угааж байна. Танил энэ технологи хаанаас гараад байгаа нь ч тодорхой. 

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Вашингтонд төвтэй DCI лобби фирмтэй хамтарч, төлбөртэй хэвлэлийн мэдээ түгээдэг компанийг хөлсөлсөн гэдэг нь ил болсон. Гэрээний хүрээнд Монголын улс төрд өрнөж буй үйл явц, улстөрчдийн талаарх худал хуурмаг мэдээллийг гадны сайтуудад байршуулан, цацалт хийлгүүлж байсанбаримтууд дэлгэгдсэн.

Ерөнхийлөгчийн талаас Америкийн “DCI” фирмтэй гэрээ байгуулахдаа 50 мянган доллараар гарын үсэг зурсан бол гэрээний нэг чухал заалт “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэжээ. Үүнд хэвлэл, мэдээллээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг тус фирм Захиалагчийг бүрэн төлөөлөн хийнэ. 

Хэвлэл, мэдээллээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг тус фирм Захиалагчийг бүрэн төлөөлөн хийх бөгөөд 100 мянган доллар хүртэлх төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэх шаардлагатайг и-мэйлд бичжээ. Ингэж төлбөрөө төлж олон улсын хэвлэлээр нэр бүхий улстөрчдийг гүтгэн харлуулах, улс, эх орноо зориудаар муухай харагдуулах үйл ажиллагаагаа энэхүү гэрээгээр албажуулжээ. 

Америкт төвтэй “DCI” гэх лобби фирмийн ажилтан Райн Грилло өөрийн илгээсэн и-мэйлд “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга захиалсныг нь тодорхой харуулж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа