- Сэтгүүлч
- 2021/04/28
- 772
Өнөөдөр 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэлнэ
Улаанбаатар хотод коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өчигдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулсан. Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг Вероцелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана.
Астразенека болон Вероцелл вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлэх тул та тухайн хугацаанд вакциндаа хамрагдаарай. Гадаадын харьяат иргэн гадаад пасспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой. Та ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Санал болгох
-
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 ...
-
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхө...


Сэтгэгдэл