УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН, МАН-тай нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Өнөөдөр хоёр нам нэгдэж, хурлаа хийж буй тул тэрбээр МАХН-ын гишүүнчлэлээсээ албан ёсоор татгалзаж буйгаа мэдэгдлээ. Залгуулаад С.Ганбаатар шууд Ардчилсан намд гишүүнээр элссэн нь олны дургүйцлийг төрүүлэв.

Сонгууль бүрийн өмнө аль нэг намд элсч, тухайн намтайгаа тохиролцож чадахгүй бол бие даачихдаг С.Ганбаатарыг АН-д элссэнийг шүүмжлэх хүмүүс олон. Тэрбээр ХҮН-аас бие даагч, бие даагчаас МАХН-д элссэн гээд улс тарийн нам солигч, самрагч гэж цоллочиход буруудахгүй болов уу. Нэг хэсэг ХҮН-ыг самарч, тус нам одоо ч хоёр даргатай, дотроо зөрчилдөөн байгаа нь С.Ганбаатарын гавьяа гэх нь бий.  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд горилж явсан С.Ганбаатарын хүслийг Н.Энхбаяр дарга нь үгүй хийж, өөрийнхөө эрх ашгийн төлөө МАН-тай нэгдсэн учраас ийн Ардчилсан намын хаяаг бараадав. Гэхдээ түүний элссэн Ардчилсан нам  одоогоор хоёр даргатай, Улсын дээд шүүх дээр маргаантай, дотоод зөрчилдөөнтэй байгааг сануулая.

Нэгэн цагт С.Ганбаатар үхсэн ч АН, МАН-д орохгүй гэж мэдэгдэж байсан юм. Одоогоос таван жилийн өмнө түүнийг том намууд, бүлэглэлүүдэд орж байгаа гэсэн мэдээлэл тарсан. Тухайн үед С.Ганбаатар “Ардчилсан нам, МАН-аас тодорхой яриа хэлцлүүд хийсэн байж болно. Хамгийн гол нь МАНАН-д орохгүй гэдгээ давтан хэлье. Үүнд Ардчилсан нам, МАН аль аль нь орж байгаа. Мөрөөдлөөсөө, үзэл бодлоосоо ухрахгүй” хэмээн хэлж байв.

Б.ЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа