Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хэрэг замхрах уу гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Ц.Анандбазарын “ар”-ыг даадаг хүмүүс байдаг гэх бөгөөд тэдний нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд гэгддэг.

З.Энхболд, Ц.Анандбазарын холбоо хамаарал нь МИАТ-д онгоцны түлш шахах эрхийг СодМонголд өгөх үеэс эхлэлтэй гэгддэг. Тодруулбал З.Энхболд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Сод Монгол” группт МИАТ-т онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрхтэй болгосон талаар тухайн үеийн өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж байв. З.Энхболдын дүү З.Хишигтогтох “Сод Монгол”ын хувьцаа эзэмшигч гэх мэдээлэл бий.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2007 оны аравдугаар сарын 10-ны бүртгэлд “Сод Монгол Газ” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй бөгөөд үүний нэг нь Зандаахүүгийн Хишигтогтох гэж бүртгэгджээ.

Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболд нь "Сод Монгол"-ын ШТС-аас бензиний талон тараасныг эдийн засагч Л.Наранбаатар, яруу найрагч Ц.Хулан нар хэвлэлээр мэдээлж байсан юм.

Улс төрийн хүрээнд тэднийг үй зайгүй ойр холбоотой гэдгийг олон хүн мэддэг төдийгүй сошиалд тэр хоёртой холбоотой баримт мэдээллийг гарган тавьж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Нью тур” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн амны тусгай хамгаалалттай газарт үнэтэй тансаг зэрэглэлийн амины орон сууцыг барьсан. Энэхүү хауснуудаасаа нэр бүхий улстөрчдөд бэлэглэсэн. Тэдний нэг нь З.Энхболд юм хэмээн байшингийн зураг хөрөгтэй нь сошиалд тавигджээ.

Ц.Анандбазар, З.Энхболд нарын бизнесийн ойр холбоог харуулах баримт, мэдээллүүд олон бий.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа