Эрдэнэт үйлдвэрийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажиллаж байна
Харин баяжуулагчид 4 сард 2736 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.4 хувиар, оны эхнээс нийт 10738 мянган тонн хүдэр боловсруулан, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100.4 хувиар тус тус биелүүлэв. Хүдэр дэх зэс молибденийн агуулга эхний 4 сард 101.5-127.5 хувиар, зэс молибденийн металл авалтын төлөвлөгөө 100.1-112.3 хувиар давж биелсэн байна. Баяжуулах үйлдвэр, 4 дүгээр сард 49440 тонн зэсийн баяжмал, 570 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэсэн бол оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 189394.3 тонн зэсийн баяжмал, 2116.2 молибденийн баяжмал гарган авсан байна. Энэ үзүүлэлтийн төлөвлөгөө 102.2-138.7 хувиар биелжээ. Уурхайчид оны эхнээс 188117 тонн зэсийн баяжмал, 1993 тонн молибденийн баяжмал ачуулан, төлөвлөгөөгөө 101.5-130.6 хувиар, ачигдсан зэс, молибденийн металл авалтын төлөвлөгөөг 101.4-135.8 хувиар тус тус биелүүлэв. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 102.2 хувиар, молибденийн баяжмалын чанарын төлөвлөгөө 104 хувийн биелэлттэй гарчээ.
Улс орны хэмжээнд цар тахлын тархалттай тэмцэж буй хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажилласнаар үйлдвэрлэл хэвийн жигд, төлөвлөгөөт үзүүлэлт амжилттай биелж байна гэж тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
Фото Б.Баттөгс
Сэтгэгдэл