Эрүүл мэндийн сайдын А/241 дүгээр тушаалын дагуу 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн албан хаагчид, зарим аймгийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, тээврийн жолооч нарыг хоёр дахь тунгаар вакцинжуулахад шаардлагатай 164.106 тун вакциныг дагалдах хэрэгслийн хамт хүргүүлж вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

2021 оны тавдугаар сарын 1-ний байдлаар аймаг, орон нутагт вакцинд хамрагдах шаардлагатай 1.114.234 хүн байна. Өчигдрийн байдлаар 174.903 хүн нэгдүгээр тунд хамрагджээ. Нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүсийн 47.553 хоёрдугаар тунд хамрагдаад байна. Үүнээс зорилтод бүлгийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хариу арга хэмжээний багийн 161.929 хүн вакцины нэгдүгээр тунд, 23.031 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Хөдөө орон нутагт 18-50 насны 808.284 хүн, 50-аас дээш насны 305.950 хүн амьдарч байгаагаас 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн байна. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусах төлөвлөгөөтэй байна. 

Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт 22.000 хүн тун вакцин түгээжээ.

2021 оны тавдугаар сарын 2-ны өдөр нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, долоон цагдаагийн машинаар 93.000 хүн тун вакциныг түгээлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа