МАХН-ын Бага чуулганаас МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг дэмжих тогтоол гаргажээ. Улмаар Их хурлаа энэ сарын 16-нд зохион байгуулах шийдвэр гаргасан талаараа мэдээллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-МАН, МАХН хоёр гэрээний үндсэн дээр нэгдэж байна. Хоёр талаасаа ажлын хэсэг байгуулж, хамтарч уриалга гаргасан. Уриалгыг намын гишүүд дэмжсэн. Харин энэ уриалгыг хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулсан.
Юун түрүүнд Шинэ Үндсэн хуультай болохоор тохирсон.
2-рт, Байгалийн баялгийг тэгш хүртээх,
3-рт, Нийгмийн чиг баримжаатай улс бий болгохоо гэрээнд тусгасан. Бидний нэгдэл монголын нийт ард түмний эрх ашгийн төлөө юм.

-Нэгдэхдээ улс төрийн ямар тохироо хийсэн бэ?

-Хамгийн гол нэгдэх шалтгаан бол Шинэ Үндсэн хуультай болох. Шударга шүүхийг тогтоохын төлөө, Улс төрийн намуудын хуулийг өөрчлөхийн төлөө, Мянганы төмөр замыг бүтээхийн төлөө нэгдэж байна.

-Засгийн газрын гурван сайд, хэд хэдэн дэд сайдыг МАХН-аас томилуулах тохироо хийсэн. Мөн МАН-ын УЗ, Их хурал, Бага хурлын 30-аас доошгүй хувийг МАХН-ын гишүүдээс бүртүүлнэ гэж байна?

-Яг албан ёсоор тохирсон зүйл алга. Гэхдээ манай З.Баянсэлэнгэ, Э.Эрдэнэжамъян, Уламбаяраас эхлээд мэдлэг чадвартай залуус манайд байна. Тэднийг томилуулж, ажиллуулахыг үгүйсгэх аргагүй. Харин миний хувьд ямар ч улстөрийн албан тушаалд очихгүй гэдгээ хэлсэн.

СХД-ийн нөхөн сонгуульд хэн ч нэр дэвшиж болно. Тэнд хэн рейтинг өндөртэй, ялах магадлалтай хүн нь л дэвшинэ. Э.Батшугар миний хүү учраас дэвшүүлнэ гэсэн зүйл алга. Бас дэвшүүлэхгүй гэсэн ч зүйл яриагүй.
Зарчмын тохироонууд хийгдсэн. Удирдах зөвлөлд манайхаас 8 хүн, Бага хуралд 110 хүн гэх мэтээр боловсон хүчнүүдээ нэгдэж, нийлүүлж зохицуулах ажлууд хийгдэнэ. Би удирдаад энэ ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшүүлээгүй учир танай намаас гарсан уу?

-С.Ганбаатар гишүүн ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байсан. Бид үнэнээ хэлсэн. Мөнгө санхүү муу байна гэх мэтээр... Гэвч С.Ганбаатар гишүүнд ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлж намдаа элсүүлсэн. Энэ бол буруу шийдвэр байсан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа