Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 3зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагандаа удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр “Ардын нам хоёр удаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулж олонхийн байр сууриас  төр барих эрх авсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд яах вэ гэдэг асуулт гарна. Ардын намаас  У.Хүрэлсүхийг нэр дэвших юм байна гэж ойлгосон.

Хүрэлсүх  Ерөнхий сайд болоод 2017 оноос хойш явуулсан үйл ажиллагааг их нааштай үнэлдэг юм шүү дээ. Цар тахлын үед ч гэсэн У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ хязгаарлалт хийж дотооддоо нэвтрүүлэхгүй байж чадсан шүү дээ. Тэрний ачаар Монгол орон харьцангуй бага хохиролтойгоор цар тахлыг  давах гэж  байна. Монголд цар тахлаар нас барсан хүний тоо бусад улстай харьцуулахад бага байгаа.

Тэгэхээр  Ерөнхийлөгчийн сонгуульд нийгмийн байдлаа зөв өөрчилдөг, эмзэг талуудыг нь засах, өөрчлөхийн төлөө ажиллах тийм хүмүүс  нэр дэвшвэл өрсөлдөөн ч тийм өнгө аястай явагдана. Түүнээс биш төрийн тэргүүний сонгууль гэдэг  худал, үнэн амладаг, хүн муу хэлдэг улстөрчдийн өрсөлдөөн байж таарахгүй. Энэ талаасаа У.Хүрэлсүхийг Ардын намаас нэр дэвших хүслээ илэрхийлсэнд нь би дотроо их баяртай байгаа. Ийм хүмүүс гарч ирж  төрийн эрх барихын төлөө олон түмэнд өөрийн мөрийн хөтөлбөрийг  танилцуулж  өрсөлдвөл  сонгууль  чанартай болно, сонголт маань чанартай болно. Тэр нь нийгмийн амьдралд нөлөөлнө” гэжээ.

Э.ТУЯА

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа