МАН, ХҮН намаас АН-д хандан дотоод талцлаа зогсоохыг уриалав Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий нам болох МАН, ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тул СЕХ-нд намууд нэр дэвшигчээ бүртгүүлсэн. Гэтэл АН дотроо хоёр хуваагдан, хоёр нэр дэвшигч бүртгүүлэхээр СЕХ-нд хандсан. Үүнтэй холбоотойгоор ХҮН, МАН хоёр намаас АН-д хандан албан мэдэгдэл, уриалга гаргажээ. ХҮН намын уриалгад дурдсанаар АН 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсгэж, хоёр нэр дэвшигч бүртгүүлэхээр талцсан нөхцөл байдал үүссэнд харамсч байна.
Монгол төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай сонгуульд АН-ыг бусад намуудтай мөр зэрэгцэн өрсөлдөхийг хүсч байна. АН-ын удирдлагууд хариуцлагаа ухамсарлан дотоод зөвшилцөлд хүрч, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг АН-ын удирдлагуудад хүсч байна гэдгийг ХҮН намаас уриалгадаа дурджээ.
МАН-ын мэдэгдэлд дурдсанаар АН-ыг дотоод зөвшилцөлд хүрэх ёстой гэдгийг мэдэгдэж, ардчиллын тулгуур баганын нэг болсон АН хоёр хуваагдан, хоёр дарга, хоёр нэр дэвшигчтэй болж, зөрчил талцал нь гүнзгийрсээр байгаад харамсч байгаагаа илэрхийлжээ. Дотоод зөрчил, талцлаараа талцсан АН-ын зарим гишүүд бурууг өөрсдөөсөө хайхын оронд МАН-ыг буруутгахыг санаархан гүтгэж байгааг эрс няцааж байна. МАН-аас бусад намуудыг хууль тогтоомжуудыг дагаж мөрдөж ажиллахыг уриалж байна гэжээ.

Б.САНАА
Сэтгэгдэл