- Сэтгүүлч
- 2021/05/07
- 598
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. УИХ-аас энэ хуульд өөрчлөлт хийхдээ өмнө нь Төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаагүй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох өөрчлөлтийг тусгайлан тусгасан юм.
Шийдвэрийг гаргахдаа өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчид тавих шалгуурын тухай заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц үндэслэсэн байна. УИХ дүгнэлтийг хүлээн авах үед Ерөнхийлөгч мөн хориг тавьсан юм. Хэдий тийм боловч хоригийг УИХ хүлээж авахаас татгалзаж байв.
Энэ удаагийн хуулийн хоригийг ч гэсэн хүлээж авахгүй байх магадлал өндөр байна. Үүнээс гадна Н.Алтанхуягийн нэр дэвшихтэй холбоотой материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн аваагүйтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос Цагдаагийн ерөнхий газарт хандан өлсгөлөн зарлаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар шаардлага хүргүүлжээ. Тухайлбал: дулаан, хуурай дэвсгэр хучлага, салхины хаалт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зэргээр хангахыг шаардсан байна.
Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл