- Сэтгүүлч
- 2021/05/07
- 917
Иргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮК
Энэ үед Хүний эрхийн Үндэсний комисс ХЭҮК-оос өлсгөлөн зарлаж буй гишүүдэд дулаан хувцас, хучлага, дэвсгэр өгөх шаардлагыг ЦЕГ-т гаргажээ. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагыг тэдгээр гишүүдийг өлсгөлөн зарлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэсэн байх юм.
Иймээс ХЭҮК-ийн гишүүдээс асуух асуулт байна.
Одоо мөрдөгдөж буй Цар тахлын хуулиар олон нийтийн жагсаал цуглаан хориотой гэдгийг ХЭҮК-ийн гишүүд мэдэж байна уу? Та нарын хамгаалах гээд байгаа УИХ-ын гишүүд чинь ард иргэдийг жагсаал цуглаан, тэмцэлд уриалаад байгааг анхаарч харж байна уу?
Нөгөөтээгүүр удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорионы улмаас ажлын байраа алдсан, бизнес нь дампуурсан, орлогогүй болсон иргэдээ өмгөөлж, ХЭҮК-оос хүний эрх ярьсан билүү. Гэтэл яагаад өөрсдийн эрх ашгийн төлөө, өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлээгүйн төлөө өлсгөлөн зарласан нэртэй төв талбайд “хэвтэж” байгаа Н.Алтанхуяг тэргүүтэй улс төрчдийг өмгөөлж ийм мэдэгдэл гаргаад байгаа юм бэ?
Санал болгох
-
Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны и...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжс...


Сэтгэгдэл