- Сэтгүүлч
- 2021/05/13
- 965
Уурхайчдын ар гэр, ахмадууд дархлаажуулалтад хамрагдаж эхэллээ
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборт баталсан төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн ажиллагсдыг вакцинжуулах ажил явагдаж байна. Одоогийн байдлаар үйлдвэрийн ажиллагсад дархлаажуултанд бүрэн хамрагдсан бөгөөд тэдний ар гэр болон ахмадууд вакциндаа хамрагдаж эхэллээ.
Мөн Хангарьд цогцолборын 109 ажилтан дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагджээ. Харин хоёрдугаар тунд 97 хүн хамрагдаж, үйлдвэрийн дүүрэгт тус цогцолборын 23 хүн нэмэгдэл хүчээр ажиллаж байна. Түүнчлэн хөдөлмөр зохицуулалтаар 18 хүн ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж. Үүнээс гадна энэ онд хөрөнгө оруулалтын чиглэлээр тус цогцолборт таван ажил хийхээр төлөвлөжээ.
Уг цогцолборын их заалны засварын ажил дуусч үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон бөгөөд 400 машины зогсоол барих ажил 60 хувьтай явж байна. Машины зогсоолын нэмэлт зургийг Инженерийн зураг төслийн төв баталсны дараа Барилга засварын цехийнхэн ажилдаа орно гэж албаны хүн ярилаа.

Т.Батчулуун
Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл