Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд иргэдээс нийт 373 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 38 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад мэдээлэл өгч ажилласан байна.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд 4794 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Харин өнөөдөр Улаанбаатар хотод  суурин 42 цэгт, явуулын найман автобусаар 92 багийн 655 эмч, ажилтан ажиллаж, 10358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг, суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллана. Тодруулбал,

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэгт - Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэгт - Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд,
  • Улсын гуравдугаар төв эмнэлэгт - Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа