- Сэтгүүлч
- 2021/05/14
- 960
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ОУПХ-ны Залуу парламентчдын форумд Монголын парламентыг төлөөлөв
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос зохион байгуулсан Залуу парламентчдын форумын ээлжит цахим хуралдаан 2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр болж, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Монголын парламентыг төлөөллөө.
Хуралдаан 142 дугаар Ассамблейн ажилд залуучуудын хандлагыг нэмэгдүүлэх, хувь нэмэр оруулах үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба залуучуудын эдийн засгийн чадавхжилт, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн оролцоонд үзүүлж буй КОВИД-19 цар тахлын үр нөлөөг хэлэлцлээ.

Залуу парламентчдын форумын Ерөнхийлөгч Мэлвин Бөүва хийсэн мэдээлэлдээ, дэлхийн улс орнуудын парламентчдын 2,6 хувь нь л 30-аас доош настай байгаа нь улс төр дэх залуусын оролцоо бага байгааг харуулж байна. Иймд бид залуу төлөөллийг чадавхжуулах, тэдний дуу хоолойг парламентын түвшинд хүргэх, парламентын үүрэг, оролцоог олон нийтийн сүлжээнд таниулах ажилд түлхүү анхаарах хэрэгтэй гэж зөвлөж байв.
Цар тахлын дараах улс төрийн төлөвлөгөөнд залуусын оролцоог тэргүүн чиглэлд тавих, залуучуудыг дэмжих үүднээс залуучуудад чиглэсэн бодлого, хууль тогтоомж, төсвийн хуваарилалтыг хангах арга зам, стратегийг тодорхойлоход уг хуралдаан ихээхэн ач холбогдолтой боллоо.
Санал болгох
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...
-
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 201...


Сэтгэгдэл