Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “ТВ-9” телевизийн ярилцлагад орох үеэрээ 938 лицензийг цуцалж, 7,2 сая га газрыг чөлөөлж, төрийн мэдэлд авсан тухайгаа ярьсан. Ингэж төрийн мэдэлд буцааж авсан газар нь Увс аймгийн газар нутагтай тэмцэхүйц хэмжээнийх гэдгийг онцлон хэлсэн билээ.

 Тэгвэл энэ ярилцлагын дараа цахим орчинд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн байгалийн баялагийг ард түмэнд авчрах тэмцлийг дэмжиж байгаа илэрхийлсэн сэтгэгдэл ихэссэн.

 Тодруулбал нэгэн иргэн...

 Уул ус нь бохирдоогүй, уугуул иргэд нь цөхрөөгүй нутаг сум гэж байхгүй.

Дээрээс нь онгоцоор харж, дэргэд нь очиж тойрч байж л эх орон яаж эрэмдэглэгдсэнийг эргэцүүлж ухаарах биз ээ.

У.Хүрэлсүхийн засаг 7.2 сая га газрыг чөлөөлж, 938 лицензийг цуцалсан. Энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн 5 орчим хувь. Хэрэв У.Хүрэлсүхийн  зорьсон “Үндэсний хөтөлбөр” бүрэн хэрэгжвэл нутаг дэвсгэрийн 26 хувь нь тусгай хамгаалалтад орох юм.

7.2 сая га гэдэг таны, миний өмчлөлийн 0.07 га газартай жишвэл 227 мянган айлын хашааны газар, аймгаар харьцуулбал Увс аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээ.

1 лиценз цуцлахын ард хичнээн их хэл үг, хэрүүл тэмцэл болсныг бид мэднэ. Өнгө мөнгөний өмнө чанар үнэгүйдсэн бэрх цагт 938 эрсдэлийг давах эр зориг ховор биз ээ.

Гэвч сэтгэл бүхэнд ЭХ ОРОН оршиж, зүрх бүхэнд ТУСГААР ТОГТНОЛ лугшиж буй. Тиймээс нэг хүний зүтгэлээр бус нийт бүгдийн зүтгэлээр эх орноо бүрэн үлдээж, ирээдүйдээ бүтэн хүлээлгэх учиртай.

Засах цагийн зам урт, зүтгэл нэг, зорилго нягт байх болтугай” гэж сэтгэгдлээ үлдээжээ.

 Х.БОЛД

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа