- Сэтгүүлч
- 2021/05/18
- 1135
Аж ахуйн нэгжүүд бүрэн тунд хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна
НОК-ын Шуурхай штабаас УОК-ын даргын 41 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын “Түр журам батлах тухай” А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр Ажлын хэсэг гарган, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийлээ. Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НМХГ-ын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан нараар ахлуулсан хоёр Ажлын хэсэг энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургалтын төв, кофе шоп, чийрэгжүүлэлтийн төв, усан бассейн зэрэг нийт 24 байгууллагын үйл ажиллагааг шалгаж, арга зүйн зөвлөмж өгч ажиллав.
Шалгалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүртгэл дутуу хөтлөх, үйлчлүүлэгчийн халууныг хэмжихгүй оруулах, гар ариутгагчгүй, QR код тавиагүй, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байлаа. Давхардсан тоогоор 56 зөрчил илрүүлэн, газар дээр нь 14 зөрчлийг арилгуулсан юм. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд дархлаажуулалтын II тундаа хамрагдаагүй болон бүрэн тунд хамрагдсан ч дархлаа тогтох хугацаа нь болоогүй ажилтан ажиллуулж байсан, үйлчлүүлэгчийн вакцинд хамрагдсан цахим батламжийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил нийтлэг гаргажээ.

Санал болгох
-
Шинээр “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах материалыг нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хороодын байранд хүлээн ав...
-
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, ...


Сэтгэгдэл