- Сэтгүүлч
- 2021/05/19
- 676
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэг намынх байвал улсын ажил гэрлийн хурдаар урагшлах юм биш үү...
Эргэн сануулахад... УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж нар ажиллаж байв. Мөн Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл, НИТХ-ын даргаар Д.Баттулга нар ажиллаж байсан бол Ерөнхийлөгчөөр АН-аас сонгогдсон Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Товчхондоо 2012-2016 оны хооронд АН дангаар засаглаж байлаа.
АН-ын засаглаж байсан жилүүдэд АН-ын Ерөнхийлөгчтэй байсан учраас аливаа хууль болон бусад шийдвэрт хориг тавьж байсангүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг ойлголттой байсан учраас АН-ын ажил гэрлийн хурдаар хийгдэж байсан юм.
Харин 2016 онд МАН УИХ-д олонх болсон ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга ялалт байгуулснаар УИХ, Засгийн газар ажил хийх тун хүндрэлтэй болсон. Үүний тод жишээ бол Ерөнхийлөгчийн хоригууд...
Ерөнхийлөгч Х.Баттулга 4 жилийн хугацаанд УИХ-аас баталсан хууль болон бусад шийдвэрт 20 удаагийн хориг тавьжээ. Эдгээр хоригуудын дийлэнх нь улс төрийн зорилготой байсан гэдгийг УИХ-ын хуульч гишүүд хэлж байгаа.
Эрх барьж буй намтай Ерөнхийлөгч хэр ойлголцож чадах юм бол ажил хэрхэн урагшилдгийг Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар 2020 оноос өмнө харуулсан. Тэд хамтдаа төмөр барьж, нефтийн үйлдвэр, шинэ цэвэрлэх байгуулж, хурдны зам, шинэ нисэх буудал гээд том том бүтээн байгуулалтыг хийж чадлаа.
Тэгэхээр одоо дахиад өөр намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй болвол улсын ажил удааширсан хэвээр байх уу? хэрэв нэг нам Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж чадвал улсын ажил гэрлийн хурдаар урагшлах юм биш үү...
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл