- Сэтгүүлч
- 2021/05/24
- 1304
Байгалийн гамшигт өртсөн 15 өрхөд иж бүрэн гэр олгов
Өвөрхангай аймгийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Энэ хүрээнд гэр нь нурж орон гэргүй болсон 15 өрхөд иж бүрэн гэр, тус бүр 4 ширхэг хөнжил, 4 ширхэг гудас, гал тогооны иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай аймагт коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хөл хорио цээрийн дэглэмийн үед орлого нь зогссон, хүнсний хомсдолд орж болзошгүй 19 сумын 500 өрхөд хүнсний тусламж үзүүллээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох
-
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэ...


Сэтгэгдэл