- Сэтгүүлч
- 2021/06/01
- 571
Нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар сургуулийн сурагчдыг шагналаа
Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой болон Улаанбаатар, Эрхүү хотууд ах, дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд “Дэлхийн цэцгүүд” олон улсын хөгжлийн ялгаатай сурагчдын гар болон фото зургийн үзэсгэлэн болсон.
Үзэсгэлэнд оролцсон нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар дунд сургуулийн авьяаслаг сурагчдад Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар гарын бэлэг гардууллаа.
Тус үзэсгэлэнг нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар дунд сургууль, Оросын Холбооны Улсын Эрхүү хотын хөгжлийн ялгаатай хүүхдийн төв, Бүгд Найрамдах Турк Улсын Алания хотын тусгай сургуулиуд хамтран зохион байгуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол олгож, хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж буй 25 дугаар дунд сургуулийн хамт олонд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн талархлыг мөн гардууллаа. Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жилд цахим хичээлүүддээ идэвхтэй оролцон, сурлагын өндөр амжилт гарган, хамт олноо манлайлсан 4А ангийн сурагч Б.Пүрэвдорж, 7Б ангийн сурагч Б.Чинболор, 9Б ангийн сурагч М.Оюут нарт “Нийслэлийн шилдэг хүүхэд” медаль болон гарын бэлэг гардуулсан юм.
Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл