
- Сэтгүүлч
- 2021/06/02
- 583
Хувийн сургуулиудад биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байна
Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшил газарт нь буцаах, дүгнэлт гаргаж, танилцуулах ажлын талаар НЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлд 275 сургууль байгаагаас төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127 сургууль байна. Гаднаа спорт талбайгүй 161 сургууль байгаагийн 52 нь төрийнх, 109 нь хувийнх” хэмээн танилцуулсан бол Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд “Сургуулиудын биеийн тамирын талбайг газар дээр нь шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 11 сургуулийн биеийн тамирын талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургууль аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна. Тухайлбал, хөл бөмбөгийн талбайд дулааны шугам татчихаад эргэж засаагүй асуудал байгаа” хэмээн ярилаа.
Хувийн сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас олонх нь биеийн тамирын талбайгүй байдаг. Иймд биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эзэмшлийн талбай, газар, ногоон байгууламжийг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, нүдний цөцгий мэт хайрлаж, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна” гэлээ.
Санал болгох
-
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр нэгдэж орсны 50 жилийн ойн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн ...
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдаж, Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн бүтээлүүдтэй танилцл...
Сэтгэгдэл