Уурхайчид оны эхний 5 сард үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ, гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. Өнгөрсөн 5 дугаар сарын хувьд ч төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелсэн дүн гарчээ. Оны эхний 5 сарын хугацаанд уурхайчид нийт 11 сая 383 мянган метр куб уулын цул гарган тээвэрлэж, 5сая 555 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Үр дүнг хувиар тооцвол, уулын цул гаргалтын төлөвлөгөө 101 хувиар, хөрс хуулалт 101.4 хувиар давж биелэв. Ил уурхайд нийт 14сая 861 мянган тонн хүдэр олборлож, 13 сая 536 мянган тонн хүдэр Баяжуулах үйлдвэрт өгсөн байна. Эдгээр үзүүлэлтийн төлөвлөгөө 100.6-100.4 хувиар биелсэн байна. Өрөмдлөг тэсэлгээний хэсгийнхэн 227050 тууш метр өрөмдөж, төлөвлөгөөг 102.5 хувиар биелүүллээ. Баяжуулагчдын оны эхний 5 сарын ажлын үзүүлэлт ч 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй байна.

Тухайлбал, энэ хугацаанд нийт 13 сая 556 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх зэсийн агуулга 0.452 хувь буюу төлөвлөгөө 101.2 хувиар, молибдены агуулга 0.0179 хувь буюу төлөвлөгөө 127.4 хувиар биелэв. Мөн зэс, молибдены металл авалт 100.1-109.7 хувиар биелсэн бол баяжмал дахь металл авалтын төлөвлөгөө 101.9-140.7 хувиар биелсэн байна. Оны эхнээс нийт  239657.1 тонн  зэсийн баяжмал, 2667.4 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 102.1-135.2 хувьд хүрчээ.  Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийнхэн 237649.3 тонн зэсийн баяжмал, 2550.1 тонн молибдены баяжмал экспортод ачууллаа. Ачигдсан зэс болон молибдены баяжмалын чанарын үзүүлэлтийг  22.46-49.96 хувьд хүргэж,  төлөвлөгөөг 102-104 хувиар биелүүлэн ажилласан байна.

М.Балжинням

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа