- Сэтгүүлч
- 2021/06/03
- 1110
Вакцинд хамрагдаагүй 25-44 насныхан халдвар авах нь их байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Энэ өдөр "Вероцел", "Файзер" вакцин хийж байгаа учраас дархлаажуулалтын цэгт ачаалал их байв.
Улсын хэмжээнд иргэдийн I тунд хамрагдалт 89.8, II тунд хамрагдалт 64 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байгаа юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “25-44 насныхан коронавирусний халдварт их өртөж байна. Мөн 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байгаа. 25-44 насны 130 мянган хүн вакциндаа хамрагдаагүй” хэмээв. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй иргэд халдвар авах нь их байгаа юм.

Баянзүрх дүүрэгт өнөөдөр найман цэгт вакцин хийж байна. Дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа эмч нар иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгааг хэлж байлаа. Файзер вакциныг тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн. Тус вакциныг хөгжлийн бэрхшээлтэй, гэрийн асаргаанд байдаг, архаг өвчтэй болон хөхүүл хүмүүст хийж байгаа юм.
Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл