- Сэтгүүлч
- 2021/06/04
- 1399
Хотын дарга Азийн сангийн төлөөлөгчидтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 04-ний өдөр Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.
Азийн сан нь 2012 оноос эхлэн засаглалыг бэхжүүлэх, иргэдийн төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, мэдлэг, боловсролыг нь дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд НЗДТГ-тай хамтран тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасанд Засаг даргын зүгээс Азийн санд талархал илэрхийлэн, одоо хэрэгжиж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн явц, үр дүн, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ механизм болох Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын үйл ажиллагааг тогтмол дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Хотын даргын хувьд нийслэлийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч байгаагаа цохон тэмдэглэж, энэ хүрээнд Азийн сантай үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа өгүүлсэн юм.

Уулзалтад НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, Хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Халиун нар оролцсон юм.
Санал болгох
-
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
-
Арванхоёрдугаар сарын 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа и...


Сэтгэгдэл