Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэ зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна.
Зургаадугаар сарын 6-ны өдрийн байдлаар нийт 19652 зээлийн хүсэлт ирснээс 13764 хүсэлтийг шийдвэрлэж зээл олгожээ. Тухайлбал, ноолуур бэлтгэлд зориулж 20 үйлдвэрлэл эрхлэгч, хаврын тариалалтад зориулж 386 тариалан эрхлэгч, малчдыг дэмжих зээлийг 13353 малчин авсан байна.
Сэтгэгдэл