Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 4-ний өдөр ГХЯ-нд болж, Зөвлөлийн гишүүн байгууллагуудыг төлөөлж 50 гаруй албаны хүмүүс танхимаар болон цахимаар оролцов. Хуралдааныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалж, хуралдаанаар “Монгол Экспорт хөтөлбөр”-ийн I үе шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн, II үе шатны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Энэ удаагийн “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хуралдаанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Европын Холбооны санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл”, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” зэрэг экспортыг дэмжих зарим төслүүдийн талаар хэрэгжүүлэгч байгууллагуудаас мэдээлэл хийсэн бол Женев дэх Олон улсын худалдааны төвийн мэргэжилтнүүд цахимаар оролцож тус төвийн дэмжлэгтэйгээр боловсруулан гаргасан “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал”-ын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив.

ГХЯ-ны зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд суурилсан экспортыг дэмжих, сурталчлах төвүүдийг Европын Холбоо, ӨМӨЗО-ны Хөххотод байгуулах ажлыг МҮХАҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамран хэрэгжүүлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа