Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх хоёрдугаар уулзалт 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Лю Жинсун нар тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, цар тахлын дараах олон улсын нөхцөл байдал болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Энэ удаагийн Бодлогын зөвлөлдөх уулзалт “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2022 онд хийхээр хоёр тал тохиролцсон болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа