- Сэтгүүлч
- 2021/06/17
- 1207
299 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдлаа
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд иргэдээс нийт 308 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.48 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 30 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажиллалаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын найм, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулна. Зургадугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь I тунд, 89 хувь буюу 848325 нь II тунд хамрагдаад байна. Мөн 299 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагджээ гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.Санал болгох
-
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИА...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл