Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдөр цахимаар болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хослон ажиллуулах тухай” тооцоо, судалгааг танилцууллаа.

Төвлөрсөн дулаан хангамжийн гол магистраль шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугам 30 жилээс дээш насжилттай, ашиглалтын хугацаа дуусжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал эх үүсвэрийн хүчин чадлаас даруй 50 гаруй хувиар хэтрээд байна. Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, нарийвчлан гаргаж, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн.

Тус дэд төвд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ. Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан нарийвчлан төлөвлөсөн. Тус хэсэгт дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа