- Сэтгүүлч
- 2021/06/22
- 1060
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд И.К.Азизов нар хамтын ажиллагааны талаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай хоёр орны болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр уламжлалт, найрсаг хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол, Оросын стратегийн түншлэл иж бүрэн стратегийн түншлэлийн чанарын шинэ түвшинд гарч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн хоёр улсын парламентын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг илтгэж байна гэв.
Уулзалтын үеэр энэ сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хороотой хамтран дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хийх цахим уулзалтын талаар санал солилцож, бэлтгэл ажлыг хангах талаар ярилцлаа. Мөн хоёр улсын уул уурхай, тээвэр, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны талаар болон хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, шинэчлэлийн талаар тэмдэглэж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл