- Сэтгүүлч
- 2020/06/15
- 1437
Уулын цул тээвэрлэлт таван белазаар хүч сэлбэлээ
Энэ оны хөрөнгө оруулалт, техник шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсэгт шинээр ирсэн Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг угсран өнгөрсөн лхагва гарагт ажилд гарган хүч сэлбэлээ. Уг Белазуудыг Технологийн тээврийн авто засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр угсарч, хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээлгэн өгчээ. Шинэ Белазууд ажилд гарснаар парк ашиглалт болон техникийн бэлэн байдлын коэффициент тодорхой хэмжээгээр өсөх бөгөөд уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг бүрэн биелүүлэх таатай нөхцөл бүрдэв. Одоогоор Ил уурхайгаас 130 тонны даацтай 31 тээврийн хэрэгсэл уулын цул тээвэрлэж байна.
Т. Батчулуун
Фото: Б.Баттөгс
Санал болгох
-
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан...
-
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад б...


Сэтгэгдэл