- Сэтгүүлч
- 2021/06/24
- 641
Азийн хөгжлийн банктай хамтарсан Ажлын хэсэг хуралдлаа
Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шар хад дэд төвүүд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банк болон холбогдох хүмүүстэй цахимаар хуралдлаа. Төслийн нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулах 29 багц ажил хийх явц 92 хувьтай, хоёрдугаар үе шатанд хэрэгжих Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төв байгуулах ажлын хүрээнд 22 багц ажил хийх явц 24 хувьтай, гуравдугаар үе шатанд хэрэгжих Толгойт, Шар хад дэд төв байгуулах ажил 1.8 хувьтай байгаа юм. Хэдийгээр цар тахлын улмаас зарим ажил удаашралтай байгаа ч төслийг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар ажиллана гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.

Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд чухал ач холбогдолтой энэхүү төслийн хэрэгжилтэд Азийн хөгжлийн банк сэтгэл хангалуун байгааг тус банкны мэргэжилтэн Arnuad Heckmann хэллээ. Мөн цэцэрлэг, бизнес инкубатор төв зэрэг нийгмийн хэрэгцээг хангах асуудлыг нэгдсэн системээр хөгжүүлж байгааг Барилга, хот байгуулалтын яам дэмжиж байгааг хэлсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэ...


Сэтгэгдэл