- Сэтгүүлч
- 2021/06/24
- 516
Жилд 450 мянган хонь зах зээлд гаргана
Өвөр Монголын Өдрийн сонины Солонго мэдээллий төвөөс хариуцан зохион байгуулж буй “Зуун жилийн яруу алдар-Зузаан найрамдлын гэрч” гол сэдэвт сурвалжилгын баг 2021 оны 06-р сарын 23-ны дэлгэр зуны энэ сайхан өдөр Баяннуур хотын Ү Юань шяний Дэнжтэй сууринд байрлах Жинь Цао Юань буюу Алтан тал орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаар ядуурлыг бууруулах ажлыг дэмжих аж үйлдвэрийн практай танилцсанаар хамтарсан цахим сурвалжилга эхэлсэн юм.
Тус хамтарсан сурвалжилгад Хятадын талаас Хятадын Олон улсын радио, Синьхуа агентлаг, Өвөр Монголын Монгол Одон Телевиз, Талын дуу хоолой радио, Өвөр Монголын Өдрийн Сонин, Солонго мэдээллийн төв, Бяннуурын телевиз, Бяннуурын Өдрийн сонин зэрэг хэвлэл мэдээлийн хэрэгслийн сэтгүүлчид оролцсон бол Монгол Улсын талаас Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, TV2 телевиз, 107.5 FM радио, shuum.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид оролцож байгаа билээ.
Хонио тэжээн үржүүлэхдээ өндөр технологийг ашиглан, хонь төллөхөөс эхлэн мөрдөн шалгах системийг хэрэгжүүлж хонины үржлийн үндсэн байдал, өвчин хижгээс сэргийлэх, тэжээл бордоо зэргийг цаг алдалгүй судлан, хонины үржлийн нормыг баталдаг байна. Тус парк нь тариачин ард болон аж ахуйн ашиг орлогыг нэгдүүлэх хэв загварыг хэрэгжүүлснээр ядуу буурай амьдралтай 216 өрхийн 424 иргэнд ашиг орлогоо нэмэгдүүлж, ядуурлаас ангижруулжээ.
“Манай компани 54 га талбай газарт 500 сая гаруй юанийн хөрөнгө оруулж, эм хонь 150 мянгыг үржүүлэн тэжээж, жилд 450 мянган хонь зах зээлд гаргаж байгаа” хэмээн компанийн ажилтан танилцуулахад “Ямар гайхалтай мундаг юм. Та нар хонио ямар хэлбэрээр тэжээж маллаж байгаа вэ? Зах зээлд гаргах үнэ хэд хүрэх вэ? Ашиг орлого хэр зэрэг байна?” хэмээн Монгол Улсын сэтгүүлчдийн асуултад сонирхолтой хариулт өгч байлаа.
Зохиогч: | Бэлтгэсэн: Хань Хуншя |
Найруулагч: | Хань Хуншя |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл