- Сэтгүүлч
- 2021/06/25
- 575
Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна
Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу 6 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм.
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм байна. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой юм. Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм байна.
Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд сайн дурын үндсэн дээр эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулалтад хамрагдана.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл