
- Сэтгүүлч
- 2021/06/27
- 769
Ханьсэнь дарсны хүрээлэн
ӨМӨЗО-ны Үхай хотын Ханьсэнь дарсны хүрээлэн нь 2008 оны эцсээр байгуулагдсан. Эзлэх талбай нь 247 га бөгөөд Европ хэв маягийн гоёмсог барилгатай. Энэхүү бааз нь зөвхөн цөлийн өвөрмөц онцлог бүхий усан үзмийн мод тариалах бааз биш юм. Өндөр чанартай дарс үйлдвэрлэлийн бааз бөгөөд дарс үйлдвэрлэх чөлөөт хөдөө аж ахуй, дарсны соёлын аялал жуулчлал, орчин үеийн соёлын салбарын тавцан болжээ. 2011 онд “Хятадын AAA зэрэглэлийн аялал жуулчлалын бааз” хэмээн нэрлэгдсэн.
2014 онд Өвөр Монголын Ханьсэнь усан үзмийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнг байгуулж, улсын зэрэглэлийн үзмийн дарсны мэргэжилтэн, улсын дарс шүүмжлэгч гишүүд, улсын зэрэглэлийн дарс амтлагч, хүнсний аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн, судлаач зэрэг хүмүүсийн хамарсан 45 хүнтэй технологийн инновацын багтай болжээ. 10 гаруй жилийн турш Ханьсэнь технологийн инновацын багийн судлан гаргасан Ханьсэнь цөлийн органик дарс нь улсын дотоод, гадаадын мэргэжилтэн, хэрэглэгчдэд санал нэгтэй хүлээн зөвшөөрөгджээ. Мөн Ази, Европ, Америк гурван тив, 12 улс орон (Франц, Их Британи, Герман, Америк зэрэг) нийт 25 төрлийн олон улсын үзмийн дарсны мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож, 106 төрлийн шагнал хүртжээ.
Зохиогч: | Бэлтгэсэн: Б.Хурц, Зургийг: ХӨҮ РҮЙ |
Найруулагч: | hurtsaa |
Эх сурвалж: | SLGMT |
Санал болгох
-
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
-
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ур...
Сэтгэгдэл