- Сэтгүүлч
- 2021/06/27
- 389
Дахилтын хувьсгалын музейтэй танилцлаа
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын сэтгүүлчид 06 дугаар сарын 27-ны өдөр Ордос хотын Отогийн өмнөд хошууны Дахилтын ажлын хорооны хуучин буурь болон Дахилтын хувьсгалт түүхийн музейтэй танилцлаа.
Дахилт нутаг нь Отогийн Өмнөд хошууны харьяанд, Шаньши муж, ӨМӨЗО, Нисшягийн Хотон үндэстний өөртөө засах орон зэрэг гурван мужийн зааг дээр байрладаг байна.
Тус музей нь “Хувьсгалт засаг”, “Эв нэгдэн Японыг эсэргүүцсэн түүх”, “Чөлөөлөх үйл ажиллагаанд оролцсон түүх” зэрэг гурван хэсгээс бүрддэг ба ХКН, ахмад үеийн хувьсгалчдын Дахилтын хувьсгалт сууринд түшиглэн үндэстний ажил өрнүүлсэн түүхэн улбааг хүүрнэхэд чиглэгдсэн байдаг.
ХКН-ын үндэстний цөөнхийн ажлын хороо 1936 оны 10-р сард Дахилт ажлын хорооны үндсэн дээр ХКН-ын Отог хошууны ажлын хороог Дахилтад байгуулж, улмаар “Дахилтын ажлын хороо” гэж нэрийдэх болжээ. Тэд намын үндэстний бодлогыг идэвхтэй сурталчилж, монгол, хотон, хятад үндэстнүүдийн ахан дүүсийг Японы эсрэг тэмцэхэд нэгтгэж, намын гишүүдийн нууц ажиллагааг боловсруулан, намын ажил хэргийг явуулж байв.
Улаанхүү Дахилтын хувьсгалт түүхэн байр суурийн тухай:
- Манай намын олон үндэстний цөөнхийн нэгдсэн фронтын туршлага Дахилтаас гаралтай, манай намын олон үндэстний бодлого Дахилтаас гаралтай. Манай намын үндэстний олон тооны ахлах боловсон хүчин мөн Дахилтаас бэлтгэгдэн гарсан гэж үнэлсэн байдаг.
Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж: Солонго сайт
Санал болгох
-
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, н...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл