- Сэтгүүлч
- 2021/06/28
- 608
Эрдэнэт үйлдвэр 19 дэх жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг манлайллаа
Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуй нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээг 20 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жил коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг цахимаар хийлээ. ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр шалгаруулдаг. Эрдэнэт үйлдвэр 2020 онд 743.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөснөөс 11700 тонн зэсийн баяжмал, 934.13 тонн молибденийн баяжмал илүү үйлдвэрлэсэн байна.
А.Бямбамаа

Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл