"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" сэдэвт цахим сурвалжилга үргэлжилж байна. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын баг ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ү Юань шяний Дэнжтэй сууринд байрладаг Жинь Цао Юань буюу "Алтан тал" орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаар ядуурлыг бууруулах ажлыг дэмжих аж үйлдвэрийн паркад зочиллоо.

Тус парк нь хоньны аж ахуй эрхэлдэг бөгөөд хонийг өсгөж, үржүүлэхдээ өндөр технологи ашиглаж хонь төллөхөөс эхлэн хонины үржлийн үндсэн байдал, өвчин хижгээс сэргийлэх, тэжээл бордоо зэргийг цаг алдалгүй судлан, үржлийн нормыг баталдаг байна. Мөн орон нутгийн иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, ажлын байраар хангаснаар бага орлоготой, ядуу буурай амьдралтай 216 өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлж чаджээ.  
 
Энэ нь өмнө нь сурвалжилсан Хангин Хойд хошууны Сань Дао Чяо суурингийн "Жүн Чэн" үнээний фермийн хөрөнгө оруулалттай тун адил байв. "Алтан тал" мал аж ахуйн парк нь 54 га талбай газарт 500 сая гаруй юанийн хөрөнгө оруулж, эм хонь 150 мянгыг үржүүлэн тэжээж, жилд 450 мянган хонь зах зээлд гаргаж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа