Өчигдөр /2021.06.28/ нийслэлийн хэмжээнд I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг дархлаажуулсан байна. Үүнээс 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тун хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагджээ. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байгаа юм.

Өнөөдөр /2021.06.29/ Улаанбаатар хотод суурин 23 цэгт 37 багийн 267 эмч, ажилтан ажиллаж, 12904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа