“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 2020-2021 оны хичээлийн жилийн 22 дахь төгсөлт, Эрдмийн баяраа  цахимаар зохион байгууллаа. Төгсөлтийн үйл ажиллагаанд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамт олны төлөөлөл, оюутан, төгсөгчид оролцлоо. Баярын үйл ажиллагааг нээж сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү үг хэлж, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат нийт төгсөгчдөдөө  хандан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
     Энэ хичээлийн жилийн хаврын улиралд магистрын 2, бакалаврын 44, нийт 46 оюутан төгссөнөөс ШУТИС-ийн шилдэг төгсөгчөөр Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр 3,6-с дээш үнэлгээний голч дүн дүнтэй төгсөгч Б.Чимэглхам шалгарлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах батламжийг Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр Б.Чимэглхам, Б.Эрдэнэцэцэг, О.Оюунзул, М.Маралмаа, З.Эрдэнэтуяа, Б.Долгоржав, Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр М.Насанбаяр, Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр Х.Золжаргал, Мэдээллийн технологи мэргэжлээр Э.Бямбасүрэн, Л.Чимэддорж, Автомашины ашиглалт, авто аж ахуй мэргэжлээр Г.Тэмүүлэн нарын 11 төгсөгчдөд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат гардуулж, баяр хүргэн цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ. 
     46 дах жилдээ уул уурхайн салбарын мэргэжилтэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргаж буй “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн энэ удаагийн төгсөлтийн баяр цаг үеийн нөхцөл байдал, коронавирусын тархалтаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Э.Мөнх-Уянга

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа