2018 онд Цахим шилжилт төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэн Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлсэн.
Энэхүү ажил нь Монгол улсад сайн жишээ болж цахимаар 2018 оны 11 сараас 2020 оны 12 сарын хугацаанд 43391 үйлчилгээг цахимаар болон оператораар үзүүлсэн байна. Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn портал сайн жишээ болсон туршлага дээр тулгуурлан Монгол улсын цахим бодлогын дэд хороо emongolia.mn системийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 90 дүгээр тогтоол болон Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар Албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn порталаар үзүүлж буй Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний https://e-mongolia.mn/ системд шилжүүлсэн.
Мөн 2020 оны 12 сард Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран нэмэлтээр 8 байгууллагын 20 үйлчилгээг https://e-mongolia.mn/ системд цахим хэлбэрт шилжүүлэн 2021 оны 5 дугаарт сард багтааж хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр 20 үйлчилгээ нь Аж ахуй нэгж байгууллагын авдаг эрэлт өндөртэй үйлчилгээнүүд юм.
8 байгууллагын 20 үйлчилгээ
№ |
Хариуцагч төрийн байгууллага |
|
Төрийн үйлчилгээний нэр, төрөл |
1 |
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР - 2 |
1 |
Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх |
2 |
Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх |
||
2 |
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР - 5 |
3 |
Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл |
4 |
Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл |
||
5 |
Авто тээврийн хэрэгсэл түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл |
||
6 |
Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ |
||
7 |
Сурагчийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ |
||
3 |
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ |
8 |
Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ |
4 |
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР - 1 |
9 |
Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ |
5 |
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР - 1 |
10 |
Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ |
6 |
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР - 1 |
11 |
Хяналтын камерын тодорхойлолт гаргах |
7 |
ОНЦОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР - 1 |
12 |
Галын аюулгүй байдлын дүгнэлт |
8 |
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР - 8 |
13 |
Эмнэлэгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах |
14 |
Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах |
||
15 |
Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах |
||
16 |
Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох |
||
17 |
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах) |
||
18 |
Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах) |
||
19 |
Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах) |
||
20 |
Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах) |
Сэтгэгдэл