- Сэтгүүлч
- 2021/07/06
- 775
"Сэтгэлээрээ эмчилье" сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол улсын Төрийн дээд шагналд уламжлах тухай, Хурлын тов батлах тухай болон тодорхой асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааны төгсгөлд Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед бид "Сэтгэлээрээ эмчилье" аяныг санаачлан эхлүүлж Ковид-19 өвчний халдвар авч, халдварын эсрэг эмийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүй байгаа нэгэндээ зориулж эмчилгээний багц өгөхөөр нэг өдрийн цалин болох нийт 3 сая төгрөгийг хандивлаж байгаагаа мэдэгдээд, нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа гэж Баянгол дүүргийн ИТХ-аас мэдээллээ.

Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл