- Сэтгүүлч
- 2021/07/07
- 488
Эмнэлгийн ажилчдын цалинг нэмж эхэллээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг нь цаг тухай бүрт нь олгохыг үүрэг болгосон. Эрүүл мэндийн багц хуулийн дагуу эмнэлэг нь гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Уг санхүүжилт нь эмнэлгийн удирдлага урсгал зардлаа өөрөө дотроо зохицуулж, ажилчдынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэсэн үг юм.
Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн зүгээс хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаар төсөвлөсөн мөнгөнөөсөө илүү гүйцэтгэл хийж даатгалын ерөнхий газраас санхүүжилтээ авсан. Ихэнх эмнэлэг нь цалингаа тавьж, урсгал зардлаа төлөөд тодорхой хэмжээний үлдэгдэл байхаар тооцоолол гарчээ. Иймээс нэн тэргүүнд эмнэлгийн дарга нар ажилчдынхаа цалинг нэмэх нь зөв гэдэг үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд дарга нарт чиглэл өгсөн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж нийт ажилчдынхаа цалинг 7 сарын нэгнээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлээд байна.
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирын зүгээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос өгсөн үүргийн дагуу улаан бүсийн ажилчдын илүү цагийг 7 сарын нэгнээс эхлэн гурав дахин нэмж олгож эхлэх шийдвэр гаргажээ. Мөн улаан бүст ажиллаж байгаа эмч ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн гэнэ. 7 сарын нэгнээс эхлэн гуравдугаар эмнэлгийн зүгээс нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэхээр болжээ. Улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллыг бүрэн олгох ажлыг сайдаас өгсөн чиглэлийн дагуу эСанал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл