Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 02-ны өдөр хуралдлаа. Хурлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа удирдан явуулж, төлөвлөгөөний 9 зүйл, 73 хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлийн гишүүд танилцуулав.

Цаашид Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож түүнийг арилгахад чиглэсэн ажлууд Улс, нийслэлийн хэмжээнд  жишиг болохуйц хууль, хяналтын байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа техник хэрэгслийн хангамжид онцгой анхааран ажиллана гэдгийг онцолж 2021 оны хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 92 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэлээ.

Тус зөвлөлөөс:

Баянгол дүүрэг улсын хэмжээнд анхны жишиг “Хамгаалах байр”-ыг шинээр байгуулж, эхний хагас жилийн байдлаар 51 хүүхдэд холбон зуучлах туслалцаа, үйлчилгээ хүргэж ажилласан байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг 34 бүртгэгдсэн бол урьд оны мөн үетэй харьцуулбал 26 буюу 43.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Баянгол дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан хэрэгцээнд ашиглах дрон, энгэрийн камер дагалдах хэрэгсэл, энгэрийн камерын бичлэг хуулж хадгалах төхөөрөмж, гар станц, станцын батарей, 55 инч Led дэлгэц зэрэг нийт 29,990,000 төгрөгийн үнэ бүхий техник, тусгай хэрэгслээр хангаж алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах, иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр хяналтын камерын төв сервертэй анхны дүүрэг болсон байна. Мөн Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах,иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр Замын цагдаагийн хэлтсийн байрны жижүүрийн хэсэгт камерын хяналтын хэсгийг байгуулснаар Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтэс дээр хэрэглэгдэж буй серверээс дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнийг шилэн кабелын тусламжтайгаар салаалан хянах зохицуулалт хийгдэж эхэллээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг 2021 оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг, ослын шинжтэй дуудлага мэдээлэл 2966 буюу 24,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 906 буюу 32,5, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15 буюу -11,8, ослын улмаас хүн гэмтсэн 46 буюу 31,3, ослын улмаас нас баралт 2 дахин буурч, эд материалын хохиролтой осол 860 буюу 32,6 хувиар буурчээ гэж Баянгол дүүргийн ИТХ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа