Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба, Ням гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 88 дугаар тогтоолоор “Хайлаасны баяр”-ыг аймагтаа бүх нийтээр мод тарих өдөр болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Коронавирусын тархалттай холбоотой онцгой дэглэмээ баримтлан ХАЙЛААСНЫ БАЯР буюу мод тарих ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж эхэллээ.

Өнөөдөр аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамт олон угтах үдэх хаалганы хойно байрлах барилгачдын талбайн дэргэд 3 га талбайд тариалалт хийсэн юм.

Энэ жил аймгийн хэмжээнд 70.000 гаруй суулгацыг бэлтгэсэн. Өрх бүр 5 ширхэгээс доошгүй мод тарьж ургуулъя уриан дор мод тарих ажлыг өрнүүлнэ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар 80264427, Сум дундын ойн анги 88000155, сумдын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнээс лавлана уу.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа