- Сэтгүүлч
- 2021/07/26
- 778
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар татжээ
Нийтийг хамарсан хөл хорионы үеэр хуулийн байгууллагын ажилтнуудыг цуглуулан найрласан өмгөөлөгч Б.Баасанцогтын лифтэн дэх бичлэг нийгмийн анхаарлыг хэсэгтээ татаж байлаа. Дуулианы дараа ор сураггүй алга болж, бичлэгт багтсан бүсгүйчүүд нь Цагдаагийн мөрдөн байцаагчдыг хүчээр мэдүүлэг авсан гэх мэт хэд хэдэн дуулианы дараа Б.Баасанцогт сураг тасарсан юм.
Тэгвэл Нийслэлийн Прокурорын газар өмгөөлөгч Б.Баасанцогтыг хуулийн байгууллагын албан хаагчдад авилга өгсөн байж болзошгүй хэрэгт буруутган яллагдагчаар татсан тогтоол гаргажээ. Б.Баасанцогтын данснаас мөнгө шилжүүлэн авсан хуулийн байгууллагын албан хаагчдын нэр ил болсон бөгөөд тэдгээр хүмүүсээс мөн хэрэг гэрчийн мэдүүлэг авах бололтой.
Тэдний дунд хамгийн их анхаарал татаж байгаа хүн нь Нийслэлийн прокурор асан Ш.Нямдорж, Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат бөгөөд Ц.Насанбат нь өмгөөлөгч Б.Баасанцогттой Төрийн ордны зүүн жигүүрийн кафед уулзаж байсан зураг ч олон нийтийн сүлжээнд тавигдаад авсан юм.
Мөн Б.Баасанцогтыг “Ариг” банк дээр явагдсан хууль бус үйл ажиллагаанд оролцсон хэргээр шалгаж байгаа гэнэ.

Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл