Өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой гадаад дотоодын хэвлэлээр гарсан шуугиан монголоос захиалгатай, улс төрийн зорилготой гүтгэлэг байсан нь тодорхой болж, захиалагч нь ил болсноор гадны хэвлэлүүд өмнө гаргасан мэдээлэлдээ тайлбар, залруулга хийж эхэлж ээ.

Саяхан АНУ-ын DCI лобби групп өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-тай байгуулсан гэрээний хүрээнд С.Батболд болон МАН-ын талаар гадны хэвлэлүүдэд тараасан мэдээнүүдээ үгүйсгэсэн мэдэгдлийг гаргасан.

Мөн БНСУ-ын KCIJNewstapa цахим хуудсанд 2021 оны 6 сарын 4-нд сэтгүүлч Ким Жү-юн-ы “Экс-Самсунгийн ажилтнууд Монгол Улсын экс-Ерөнхий сайдад прокси-гаар үйлчилж байжээ” гэсэн гарчигтай УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой мэдээлэл гарч, монголд орчуулагдан олон нийтэд хүрсэн.

Тэгвэл тус цахим хуудас дээрх нийтлэлдээ УИХ-ын гишүүн С.Батболдын хуульчдаас хүргүүлсэн мэдэгдлийг оруулан залруулга хийжээ.

Нийтлэлд оруулсaн залруулгыг Та бүхэнд орчуулан хүргэж байна.

“Ерөнхий сайд асан Батболд нь нийтлэлд нэр дурдсан компаниудын эзэн биш бөгөөд тэрээр Чонг Чо-юнг-тай прокси буюу төлөөллийн харилцаагүй билээ. Батболд нь таны нийтлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшдэггүй бөгөөд Их Британид ямарваа нэгэн хөрөнгө эзэмшдэггүй болно. Батболдын нэр хүндэд халдах зорилготой зохион байгуулалттай кампаничилсан ажиллагаа явагдсаны дотор энэ нэхэмжлэл нь түүний эсрэг хэд хэдэн улсын шүүхэд ямарч урьдчилан мэдэгдэлгүйгээр үүсгэн хэлэлцсэн ор үндэслэлгүй нэхэмжлэлүүдийн нэг нь байсан болно. Эдгээр нэхэмжлэл нь улс төрийн шалтгаантай бөгөөд ёс зүйтэй, дэвшилтэт улс төрч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Батболдын нэр хүндийг олон улсад болон Монгол Улсад гутаан доромжлох зорилготой юм.”

“Former Prime Minister Mr. Batbold is not the real owner of the companies and has no relationship with Cheong Choo-young as his proxy. Mr. Batbold does not own the properties mentioned in your article, or indeed any assets in the UK. This is one of a number of unfounded court cases that have been brought against Mr. Batbold without any prior notice to him in a number of jurisdictions in an orchestrated campaign of harassment. All of these claims are politically motivated and are designed to denigrate Mr. Batbold’s well-deserved reputation internationally and in Mongolia as an ethical and progressive politician.”

Линк: newstapa.org

Г.ГАНБОЛД

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа