- Сэтгүүлч
- 2021/08/06
- 667
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 23 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 7 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 233 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 147 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 86 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 23 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 3 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 7 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Одоогоор 49 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 560 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 553 хэрэг шалгагдаж байна.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл