- Сэтгүүлч
- 2021/08/09
- 1024
Энэ оны эхний 7 сард 11 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2021 оны 7 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164862.22 төгрөг байлаа гэж Монголбанкнаас мэдээллээ.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Санал болгох
-
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Хөдөлгөөн хязгаарлах...
-
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглэсэ...


Сэтгэгдэл