Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам болон нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа. 

Төслийн хүрээнд тус замыг 1.5 км урттай, 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байхаар төлөвлөсөн юм. 1.1 км авто замын асфальт-бетон хучилтыг хийж, 700 метр газарт явган замын хавтан суурилуулжээ. Зам барилгын ажлын явц 40 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна.  Түүнчлэн нүхэн гарцын хийц эдлэлийг урьдчилан бэлтгэж, угсралтын бэлтгэл ажлыг ханган, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс цонх авахаар хүлээж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх замын ажлын явцыг шалгаад, шаардлагатай зүйл дээр дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгах хэрэгтэйг анхаарууллаа.

Тус зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт болон 22-ын товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсгэнэ. Түүнчлэн хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах чухал ач холбогдолтой авто зам, нүхэн гарцын бүтээн байгуулалт юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа